Ажил болон амьдрах орчны эрүүл ахуйн шаардлагыг хангах тухай менежментийн ач холбогдлыг үнэлж баршгүй. Бид цэвэрлэгээ үйлчилгээний үр ашиг, чанарыг сайжруулахын тулд шинэ бүтээгдэхүүн, материал, ажлын арга зүйг тасралтгүй судлан хөгжүүлж, ач холбогдол өгдөг.

Манай цэвэрлэгээний багууд нь орчны цэвэр байдлыг хангахаас гадна барилга доторх засвар үйлчилгээний асуудлыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Камп дээр ямар нэгэн асуудал илрүүлэх бүрдээ холбогдох ажилтан, хэлтэст нэн даруй мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг авхуулах, процедурыг давтах зэргээр ажилладаг.

Бид аль болох байгальд ээлтэй, задрах боломжтой бүтээгдэхүүнийг үйлчилгээндээ ашиглаж, экологид үзүүлэх сөрөг нөлөөг багасгахыг хичээдэг. Түүнчлэн эрчим хүч, усны хэрэглээгээ бууруулах асуудалд анхаарлаа хандуулж ажилладаг болно.

Рэд Рок Катерингийн иж бүрэн цэвэрлэгээний үйлчилгээнд:

  • Өрөөний цэвэрлэгээ
  • Угаалгын үйлчилгээ
  • Гал тогооны цэвэрлэгээ
  • Нийтийн талбайн цэвэрлэгээ
  • Үйлдвэрийн цэвэрлэгээ