Тэргүүлэгч нэгдсэн үйлчилгээ

Манай кэмп менежмент үйлчилгээ нь нийтийн хоол, засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, сантехник, цахилгааны засвар, агааржуулалт, галын аюулгүй байдал, хог хаягдлын менежмент зэрэг баазын аж ахуйн асуудлыг өргөн хүрээнд шинжлэн шийдвэрлэж ажилладаг.

Ингэснээр үйлчлүүлэгч аж ахуйн болон хүний нөөцийн асуудалд цаг зарцуулахгүйгээр үндсэн үйл ажиллагаагаа тогтвортой явуулах боломж бүрддэг юм.

“Рэд Рок Катеринг” ХХК нь кэмп менежмент багцад дараах үйлчилгээг санал болгож байна:

  • Кэмпийн зураг төсөл болон барилга угсралт
  • Катерингийн үйлчилгээ
  • Засвар үйлчилгээ
  • Цэвэрлэгээний үйлчилгээ
  • Угаалгын үйлчилгээ
  • Дэлгүүр

Орон зайн зөв зохион байгуулалт, цэвэр цэмцгэр орчин, бүх талын засварыг гүйцэтгэн бүрэн ажиллагаатай байдлыг хангаснаар ажлын таатай орчин бүрдэж, оршин суугаа хүмүүс сэтгэл ханамжтай болдог.

Энэ нь ажилчдын хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж, ажил олгогч болон ажилтанд амжилт авч ирнэ.