РЭД РОК КАТЕРИНГ

Ready to Rock

Рэд Рок Катеринг нь 2019 онд байгуулагдсан бөгөөд кэмпд шаардлагатай хэрэгцээг цогцоор нь шийдэх менежментийн үйлчилгээ нийлүүлэгч компани юм.

Бидний зорилго бол үйлчлүүлэгчийн бүх талын хэрэгцээг хангахуйц орчныг бүрдүүлэх. Нийтийн хоолны үйлчилгээнээс эхлээд гэртээ байгаа мэт тав тухтай орчинг бий болгох оновчтой шийдлийг боловсруулж, амжилттай хэрэгжүүлэх нь манай үйл ажиллагааны үндсэн чиглэл юм.

Уул уурхай, төмөр зам, авто зам, барилга, үйлдвэрлэл зэрэг Монгол улсын өнцөг булан бүрд үйл ажиллагаа явуулж буй компанийн хувьд бид говь цөл, өндөр уулс, өтгөн ой мод зэрэг бүс нутгийн онцлогоос шалтгаалсан газар зүй, цаг уурын хүнд нөхцөлтэй байнга тулгардаг.

Гэхдээ Рэд Рок Катеринг компанийн хувьд хуримтлуулсан туршлага, ажилчдынхаа мэдлэг, чадварын ачаар газар зүйн ямар ч нөхцөлд зохицдог олон орны соёлд нийцсэн загварыг боловсруулж, байгалийн бэрхшээлээс үл хамаарах таатай ажлын орчинг бүрдүүлж чаддаг. Энэ нь ажилчдын бүтээмжид сайнаар нөлөөлж, байгууллагын бизнесийн үр ашиг өсөх боломжийг олгодог юм.